БИД БУРХАНААС ТУСГААРЛАГДСАН

Бурханы хайрыг мэдрэхэд гэм нүгэл бидэнд саад болдог. Хүн бүр гэмтэй. Хүн Бурхантай харилцаатай байхаар бүтээгдсэн боловч зөрүүдлэн эсэргүүцэж, өөрийн хүслийг даган, өөрийнхөөрөө бардамнан амьдарч, Бурханы эсрэг зүйл хийх болсон нь гэм нүгэл юм. Гэм бидний Бурхантай харилцах харилцааг нурааж, хана мэт тусгаарладаг. Бид Бурханыг оролцуулахгүйгээр амьдралын зорилго, утга учрыг хайдаг. Бид Түүнд итгэхгүйгээр үл барам, бидэнд хандсан сайн хүслүүдийг нь үгүйсгэдэг.
Бурханаас биднийг тусгаарласан энэ ханыг юу нурааж чадах бол?

Библид хэлэхдээ:

Бурхан, биднийг хайрладаг хайрыг бид мэдэж, итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна.    

 ~1Иохан 4:16